Ваше имя *
Телефон *
Тема звонка *
Ближайший офис ДР
Заказать обратный звонок

Бидний тухай

БҮТЭЦ: Групп компани.

БАЙГУУЛАГДСАН: 1990 он.

БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛ: Нийтийн хоолны салбарын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон угсралт.

ГАЗАРЗҮЙ: Монгол дахь “Трапеза” компани нь Москва хотод байрладаг “ Деловая Русь” группийн охин компани юм. ОХУ, Казахстан, Беларусь, Украины томоохон хотуудад нийт 20 салбартай.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАЙРШИЛ: ОХУ

АЖИЛЛАГСАД: Манай багт нийт 500 гаруй хүн ажилладаг.

БИДНИЙ ТӨСӨЛ: Нийтийн хоолны газрын тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт.

МАНАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ Сүүлийн үеийн технологиор мэргэжлийн гал тогоо болон бар, рестораны үйл ажиллагааг дээд түвшинд хүргэнэ.

БИДНИЙ СУРГАЛТ Нийлүүлсэн тоног төхөөрөмжиндөө сургалт, семинар явуулж үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа олгодог. 

БИДНИЙ ЗОРИЛГО Нийтийн хоолны салбар болон үзвэр үйлчилгээний бизнесийн ойлголтыг хөгжүүлэх замаар бизнес эрхлэгчдийг тууштай дэмжин хамтран ажиллах юм.

БИД нийлүүлсэн тоног төхөөрөмжиндөө мэргэжлийн засвар үйлчилгээ үзүүлдэг.

БИД ЮУ ЗОХИОН БҮТЭЭЖ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ВЭ? Технологийн дэвшил, ашигт ажиллагаанд тулгуурлан барны зориулалттай тавиур, тавилга, зар сурталчилгааны загвар, меню-боард, гэрэлт самбар, дотоод зохион байгуулалтын зураг төсөл, попкорны цаасан савалгаанууд, төрөл бүрийн амтлагчууд болон тосыг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг.

МАНАЙ ХАРИЛЦАГЧИД: ОХУ-н засгийн газрын агентлагууд (Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, Улсын Их Хурал), ОХУ-ын тэргүүлэх компаниуд (Газпром, Лукойл, Роснефть, TНК-ВР), ОХУ-ын ресторан болон сүлжээ ресторан/ кафе (IL Патио, Планета Суши, Fridays, Toppo Гриль, Кофемания, Коста-кофе, Шоколадница, Кофеин), зочид буудлууд ( Marriot, Heliopark, Amaks, Park In), ОХУ-ын сүлжээ кинотеатрууд болон Монгол улсын кино театрууд (Өргөө, Гэгээнтэн, Тэнгис, Хүннү синема, I Cinema), түргэн хоолны сүлжээ (KFC, SubWay, Burger King, Cinnabon, StarDog, УДОНьяСАН).

МОНГОЛ ДАХЬ КОМПАНИЙ ТӨРӨЛ: “Трапеза” хязгаарлагдмал хариуцлагтай компани

ХАЯГ: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Сонсголон 44/3.

 

Технологийн тоног төхөөрөмж

«Трапеза» компани нь өөрийн захиалагчиддаа нийтийн хоолны орчин үеийн, чанартай тоног төхөөрөмжийг санал болгож байна. Бид танай кафе, ресторан, зоогийн газар, нарийн боовны газар болон бар ресторанд Америк, Европ, ОХУ-д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

«Трапеза» компанид Та бүхэн хөргүүрийн, дулааны, нейтраль тоног төхөөрөмж, түгээлтийн шугам, аяга таваг угаагч машин, кино театр доторх худалдааны цэгийн тоног төхөөрөмж, олон төрлийн зориулалттай хүнсний тоног төхөөрөмжүүдийг болон тусад холбогдох бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг захиалах боломжтой юм. Өөрсдийн үйлдвэрлэсэн ТТМ брендийн бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн сэтгэлд “үнэ-чанар”-ын оновчтой харьцаатай гэж үнэлэгдсэн байдаг.

Кафе, ресторан болон барны эзэд сав суулгандаа ихээхэн анхаардаг. Рестораны хувьд сав суулга нь чухал элемент бөгөөд донж маяг, стилийг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Гоёмсог, чанартай сав суулгагүйгээр ресторан болон кафены хэв маяг нь бүрэн дүүрэн бүрэлддэггүй.

Бид Танд кафены гоёмсог тогоо шанага, барны сав суулга, рестораны тансаг сав суулгыг өргөн сонголттойгоор боломжийн үнээр санал болгож байна.

Нийтийн хоолны тоног төхөөрөмж (хүнсний тоног төхөөрөмж)

Манай компани нийтийн хоолны газрын зураг төслийг гаргах, тоног төхөөрөмж нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг.  Манай мэргэжилтнүүд танай байгууллагын захиалсан техник тоног төхөөрөмжийн зураг төслийг гаргаж угсралтын ажлыг хийж өгөх ба холбогдох зөвлөгөө сургалтаар ажилтнуудыг хангадаг. Түүнээс гадна нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

Манай “Трапеза” компанид хандсанаар орчин үеийн бүхий л шаардлагад нийцсэн нийтийн хоолны тоног төхөөрөмж болон бусад холбогдох бараа бүтээгдэхүүнээс худалдан авахаас гадна найрсаг харилцаатай, аливаа асуудлыг хурдан шуурхай шийдэх, чанартай үйлчилгээг танд үзүүлэх болно.

Манайд урьд нь ашиглагдаж байсан  тоног төхөөрөмжүүд байдаг ба тэдгээрийн үнэ нь тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа болон нөхцөл байдлаас нь хамаарна. Манай хуучин тоног төхөөрөмжийн каталогт шинэ боловч хайрцаг, савгүй тоног төхөөрөмж орсон байх тохиолдол нилээн гардаг.

Бизнесийн санал:

Та шинээр бизнес эхлэх эсвэл одоогийн явуулж буй үйл ажиллагаагаа шинэчилэхийг хүсч байгаа бол кафе, ресторан, цайны газар, түргэн хоолны газар нээх эсвэл түгээлтийн ажил эрхлэх нь хамгийн тохиромжтой сонголт юм. Хурдан эргэн төлөгдөх болон байнгын тогтмол үйлчлүүлэгчидтэй байдгаараа энэ  төрлийн бизнес нь том хотуудад төдийгүй жижиг хотуудын төв болон зам дагуу түгээмэл байдаг.

Ажлаа юунаас эхлэх хэрэгтэй вэ? Мэдээж хэрэг тоног төхөөрөмж сонгохоос эхлэх ба үүнд танд манай “Трапеза” компани туслах болно!

- Олон төрлийн өргөн сонголттой тоног төхөөрөмж

- өөрийн үйлдвэр болон засвар үйлчилгээний баг

- шууд нийлүүлэлт болон боломжит үнийн санал нь манай компанийн онцлог юм.

Та манайхаас дараах зүйлсийг худалдан авах боломжтой. Үүнд:

·         Попкорны түүхий эд үр, масло, амт үнэр оруулагч нэмэлтүүд

·         Кафены тоног төхөөрөмж

·         Кафе болон рестораны тоног төхөөрөмж

·         Кафены урьд нь ашиглаж байсан тоног төхөөрөмж

·         Кафены барны тоног төхөөрөмж

·         Цайны газрын тоног төхөөрөмж

·         Барны тоног төхөөрөмж

·         Нийтийн хоолны тоног төхөөрөмж

·         Бар болон рестораны тоног төхөөрөмж

·         Гал зуухны тоног төхөөрөмж

·         Рестораны тоног төхөөрөмж

·         Кафены сав суулга

·         Кафены урьд нь ашиглаж байсан тоног төхөөрөмж

·         Кафе болон цайны газрын тоног төхөөрөмж

·         Кафены худалдааны тоног төхөөрөмж

·         Кафе болон рестораны урьд нь ашиглаж байсан тоног төхөөрөмж

·         Кафены гал тогооны тоног төхөөрөмж

·         Кафе дэлгүүрийн тоног төхөөрөмж

·         Ресторан, кафе, цайны газрын тоног төхөөрөмж

·         Мэргэжлийн сав суулга

·         Мэргэжлийн цахилгаан хэрэгсэл

·         Халаах болон хөргүүрийн тоног төхөөрөмж

·         Түгээх шугам

·         Салат барны тоног төхөөрөмж

Түүнээс гадна кино театрын үйлчилгээний газрын(киноконцссийн) тоног төхөөрөмж – попкорн, чихрээр бүрсэн алим, слэшны аппарат, түүхий эд, нэг удаагийн аяга таваг, савыг бид санал болгож байна.

Бидэнд хандсанаар та цогц үйлчилгээг авах ба нийлүүлэлтээс гадна тоног төхөөрөмжийг суурилуулах, засварлах үйлчлгээг авах болно.