Ваше имя *
Телефон *
Тема звонка *
Ближайший офис ДР
Заказать обратный звонок

Хүргэлт үйлчилгээ болон Төлбөр төлөлт

Эрхэм худалдан авагчид аа.

Бид нэхэмжлэхийн гүйцэтгэлийг үндэслэн харилцагчтай тохиролцсон өдөр бага хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгнө.

Хүргэлтийг 10:00-18:00 цагийн хооронд гүйцэтгэнэ.

Манай оффистой танилцаарай. Видеог үзэх - хэрхэн олох вэ. 

 

 

Хүргэлтийн нөхцлүүд

1.       Улаанбаатар хот доторх хүргэлтийг компанийн хүргэлтийн алба хариуцаж жижиг тээврийн хэрэгслээр хүргэнэ.

2.       Улаанбаатараас гаднах хүргэлтийг хот хоорондын тээврийн үйлчилгээгээр эсвэл худалдан авагчийн талаас зохион байгуулна.

3.       Бараа бүтээгдэхүүн санаандгүй байдлаар алдагдах, гэмтэх зэрэг асуудлыг тээврийг зохицуулсан тал хариуцах бөгөөд бараа бүтээгдэхүүн худалдан авагчид хүлээлгэн өгсөн мөчөөс хариуцлага худалдан авагч талд шилжинэ.

4.       Улаанбаатар хот доторх хүргэлтийг бараа захиалгын баримтад заасан хаягийн дагуу хийнэ.

5.       Хүргэлтийн зардалд тоног төхөөрөмжийг суурилуулах, шалгах зардал ороогүй болно. Та компанийн засвар үйлчилгээний албаар үйлчлүүлэх боломжтой юм.

6.       Жолооч хүргэлт хийх газруудын жагсаалтын дагуу түгээлт хийх ба бараа бүтээгдэхүүн дутсан тохиолдолд худалдан авагч жолоочийг байлцуулж бараа дутуу хүлээн авсан тухай баримт үйлдэнэ.

7.       Хүргэлт хийх үед жолооч дараах баримт бичгүүдийг худалдан авагчид хүлээлгэн өгнө. Үүнд: баталгааны хуудас,  барааны зарлагын падаан, нэхэмжлэх, барааны холбогдох гэрчилгээ, хэрэглэх заавар

8.       Хүргэлт нь тусдаа үйлчилгээ ба бараа худалдан авалтын нэг хэсэг болохгүй.

9.   Худалдан авагч Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бараа бүтээгдэхүүнийг буцаан, мөнгөө авах эрхтэй хэдий ч хүргэлттэй бараа авсан тохиолдолд хүргэлтийн үйлчилгээний төлбөрийг буцаан авах боломжгүй юм.

10.   Хүргэлт хийгдэх өдөр, цагийн талаарх мэдээллийг та захиалга авсан менежерээс лавлах боломжтой.

Монгол Улс доторх хүргэлт

  • Монгол Улс доторх хүргэлтийг хот хоорондын тээврийн үйлчилгээний тусламжтайгаар хийнэ.
  • Худалдан авагчид тээврийн компанийн талаарх мэдээлэл байхгүй тохиолдолд манай компанийн менежер компанийн харилцагч компанийн аль нэгээр үйлчлүүлэх санал тавина.
  • Тээврийн компанид төлөх хүргэлтийн зардлыг худалдан авагч тал хариуцана.